Сэтгэгдэлүүд
Хён Жин Ним юу хэлэв?
Баасан, 2010 Есдүгээр сар 10 00:31
Нүдээрээ харж чихээрээ сонсоогүй ч дэлхийн энхийн их наадмын анхдугаар чуулганд хэлсэн наадмыг үндэслэгч доктор Хён Жин Нимийн үгийг уншиж ойлгох боломж олдлоо. Ингээд чуулганы эхний өдрийн илтгэлээс тоймлон сонордуулъя.
МУГЖ Т.Ариунаа
Баасан, 2010 Есдүгээр сар 10 00:31
ДЭИН бол рок поп төдийгүй монголынхоо түүх, зан заншил, соёл урлагийг дэлхий дахинаа дэлгэн харуулах чухал боломж юм. Энхийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг нийт Монголчууддаа уриалж байна.
МУЕТГ-ын Албаны дарга До.Цэнджав
Баасан, 2010 Есдүгээр сар 10 00:31
ДЭИН-ыг эх орондоо зохион байгуулах нь монголчууд бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энхийн үйлсэд оруулж буй асар их хувь нэмэр юм. Нийтийн хүчээр дэмжин оролцвол монголын түүхэнд нэг шинэ хуудсыг нээж буй хэрэг.
Миний сэтгэгдэл
Баасан, 2010 Есдүгээр сар 10 00:31
Сайн байцгаана уу?Эрхэм хүндэт Монголчууд та бүхэндээ энэ өдрийн амгаланг айлтгая. Би хөх тэнгэрийн оронд Монгол хүн болж төрсөндөө бахархдаг нэгэн билээ. Учир юу гэвэл энэ дэлхийн 3 н арьстан, төрхтөн байдгийн нэг нь Монголойд билээ. Миний угсаа гарал Монгол- дэлхийн 6.5 тэрбум хүн төрөлхтөний 3/1 нь болох арьстаны үүсэл гарвалын өлгий нутаг билээ.
Нармандах, Сайн дурын ажилтан
Баасан, 2010 Есдүгээр сар 10 00:31
Сайн байцгаана уу? Миний нэрийг Нармандах гэдэг. Өнгөрсөн жил их сургуулиа төгссөн. Энэ үйл ажиллагаанд яагаад сайн дураар туслах болсноо та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Үнэхээр хүн төрөлхтөн үргэлж сайн сайхныг хүсэж, түүнлүүгээ тэмүүлж байдаг. Хамгийн гол нь хэрхэн яаж энэ санаагаа хэрэгжүүлэх боломжтойг эрж хайсаар ирсэн. Би ч мөн тэдний нэг.

Бразил улсаас ирсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэв хөл бөмбөгт үнэнхүү сонирхолтой мөн авъяаслаг ирээдүйтэй хүүхэд байвал Солонгос улсын Про Лиг хэмээх хүүхдийн хөл бөмбөгийн клубт



