1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Шинэ Мэдээ

  • Малайзыг зорьсон аян замын тэмдэглэлээс... -

    IMG_1953Олон янзын соёл, ёс заншил нь Малайзыг тийм сайхан диваажин мэт болгосон болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Хүн ард нь бие биенийхээ шашин , соёлын ялгаанд гүн хүндэтгэлтэй ханддаг найрсаг нөхөрсөг байдал нь үнэхээр сайхан, суралцмаар санагдсан. Энэ бол бидэнд хамгийн их таалагдсан, сэтгэл хөдөлгөсөн зүйл байлаа.

     

  • Бразилын дасгалжуулагч 13 настай Монгол хүүг сонголоо -

    Бразил улсаас ирсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэв хөл бөмбөгт үнэнхүү сонирхолтой мөн авъяаслаг ирээдүйтэй хүүхэд байвал Солонгос улсын Про Лиг хэмээх хүүхдийн хөл бөмбөгийн клубт

  • Цэмцгэр монгол наадам боллоо - энд дар...
  • Бразилын хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах гэнэ - Хөл бөмбөг үзэхдээ эх орныхоо баг тамирчдыг дэмжин уухайлах цаг Монголчууд бидэнд ирэх нь ээ. Учир нь Мөрөөдөл зуслан, Хүүхдийн төлөө газраас хэрэгжүүлж буй “ДАШТ-2030 Монгол” төслийн санаачлагаар хөлбөмбөгийн орон гэгдэх Бразил улсын нэрт дасгалжуулагч Целко Карлос де Алмейдаг урьж ирүүлэн
http://ajumn.com/images/banners/aju.jpg

Малчдад эд зүйлс хандив

PDF Хэвлэх Имэйл

  Энэ удаагийн Service Party Day тусч өдөрлөг “Малчиддаа туслая” уриан дор амжилттай хэрэгжлээ.Энхийн төлөө үйлчлэхүй ТББ Оюуны эрэл оюутны холбоотой хамтран 2008 оны 03-р сараас эхлэн сар бүрийн гурав дахь долоо хоногийн амралтын өдөр энэхүү өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай гэнэ. Уг үйл ажиллагаагаар дамжуулан улс орноо цэвэр цэмцгэр өнгө үзэмжтэй байлгахад санаа тавьж, иргэд залуусыг гар бие оролцон бүтээн байгуулалцах боломжийг олгодог бөгөөд зөв соёлтой аж төрөх ухааныг нийтэд таниулан дэлгэрүүлэх зорилготой ажээ.

Энэ ч утгаараа цас зудтай хүндхэн өвөлжиж байгаа малчиддаа туслах үүднээс энэ сарын 6-нд 250 гаруй сайн дурынхан нэгэн зэрэг төлөвлөсөн айл өрхүүд дээр очиж малчдад өгөхөөр зэхсэн эд зүйлсийг авлаа. Иргэд өмнөх өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан зарын дагуу өөрт байгаа хэрэглэхгүй муу хувцас болон лаа шүдэнз, бээлий нэмнээ, элгэвч зэргийг тусгайлан бэлдсэн байсан байна. Мөн бэлэн мөнгө хандивласан айл ч цөөнгүй байсан юм.

3-н цагийн хугацаанд үргэлжилсэн энэ хөтөлбөрийн дараа сайн дурынхан 90-н ширхэг шүдэнз, 50-н хос гутал, нэг шуудай элгэвч нэмнээ, 36-н хос бээлий, 590-н ширхэг лаа, 7-н шуудай хүүхдийн хувцас, 21-н шуудай том хүний хувцас, 13-н шуудай гадуур хувцас, угаалгын нунтаг саван, чихэр пичень, гурил будаа, малгай ороолт тэлээ зэрэг зүйлсийн хандив авчээ. Мөн байгууллага, айл өрхөөс нийт 971,060 төгрөг хандивласан байна. Эдгээрийг 2-р сарын 8-нд Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

Тусч өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгчээр VSO олон улсын байгууллага ажиллаж Об пластик ХХК, Нийслэлийн захирагчийн ажлын алба дэмжин мөнгөн туслалцаа үзүүлж хамтран ажилласан байна. Мөн TV9, TV8, С1, Боловсрол телевиз үйл ажиллагааны тухай мэдээг үнэгүй цацаж оролцсон бол Төмөр замын ахмадын холбоо, ХААИС-ийн оюутнууд айлуудаар явж тусламжийн зүйлийг цуглуулж оролцлоо.      

 

Сэтгэгдлvvд (2)Add Comment
respond this topic
Зохиогч: KimGi35, Үхэр сарын 18, 2010
I do really like your great release! Could you create the good term paper as example? Because I know that a masters sociology essay service is able accomplish custom essays of good enough quality.
Mэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Vнэлгээ: +0
Ta buhend amjilt husye
Зохиогч: Zochin, Бар сарын 10, 2010
Yunii omno ta buhend bayarlalaa. Iim gaihaltai uil ajillagaa zohion baiguulj bgaad. Tsaashdaa iimerhuu uil ajillagaa urgelj ih hiigeerei bi tsaash ni olon hund ulamjilj ogoh bnoo.Ta buhend amiilt husye! smilies/smiley.gif
Mэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Vнэлгээ: +0

Сэтгэгдэл оруулах
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
Багахан | Нэлээн урт

busy