1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Шинэ Мэдээ

  • Малайзыг зорьсон аян замын тэмдэглэлээс... -

    IMG_1953Олон янзын соёл, ёс заншил нь Малайзыг тийм сайхан диваажин мэт болгосон болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Хүн ард нь бие биенийхээ шашин , соёлын ялгаанд гүн хүндэтгэлтэй ханддаг найрсаг нөхөрсөг байдал нь үнэхээр сайхан, суралцмаар санагдсан. Энэ бол бидэнд хамгийн их таалагдсан, сэтгэл хөдөлгөсөн зүйл байлаа.

     

  • Бразилын дасгалжуулагч 13 настай Монгол хүүг сонголоо -

    Бразил улсаас ирсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэв хөл бөмбөгт үнэнхүү сонирхолтой мөн авъяаслаг ирээдүйтэй хүүхэд байвал Солонгос улсын Про Лиг хэмээх хүүхдийн хөл бөмбөгийн клубт

  • Цэмцгэр монгол наадам боллоо - энд дар...
  • Бразилын хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах гэнэ - Хөл бөмбөг үзэхдээ эх орныхоо баг тамирчдыг дэмжин уухайлах цаг Монголчууд бидэнд ирэх нь ээ. Учир нь Мөрөөдөл зуслан, Хүүхдийн төлөө газраас хэрэгжүүлж буй “ДАШТ-2030 Монгол” төслийн санаачлагаар хөлбөмбөгийн орон гэгдэх Бразил улсын нэрт дасгалжуулагч Целко Карлос де Алмейдаг урьж ирүүлэн
http://ajumn.com/images/banners/aju.jpg

Малчдад туслах тусч өдөрлөг болно

PDF Хэвлэх Имэйл

Сайн дурынхан энэ сарын 6-нд “Service Party Day” төслийн хүрээнд малчдад туслах тусч өдөрлөг зохиох гэж байна.“Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ нь “Оюуны Эрэл” Оюутны холбоотой хамтран 2008 оноос эхлэн “Service Party Day” төслийг Монгол улсын хөгжил болон нийслэл хотоо цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгахад бодитой хувь нэмэр оруулах, оюутан залуучууд ард иргэдийн ухамсар, нийгмийн идэвхийг дээшлүүлж, зөв соёлтой аж төрөх ухааныг нийтэд таниулан ухуулах зорилготойгоор тогтмол хийж эхэлсэн. Энэхүү төсөл нь одоогоор 9 удаа амжилттай зохион байгуулагдаад байгаа бөгөөд нийт 25.500 гаруй сайн дурынхан хамрагдан оролцоод байна.

2010 оны эхний буюу “Service Party Day-10” төсөл нь 2-р сарын 6-ны өдөр Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд 10 цагаас нээлтээ хийхээр болсон бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаа нь ихэнхи нутгаар өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад туслах, дэмжих хөдөлгөөнийг бүх нийтийн сайн үйлс болгон өрнүүлж байна.

 “Service party day-10”  тусч өдөрлөгт  нийт 300 гаруй сайн дурынхан оролцож орон сууцны айл өрхүүдээр очиж  хандивын эд зүйлсийг  цуглуулах юм байна.  Тэд танайд Энхийн төлөө үйлчлэхүй ТББ-ын хантааз өмсөж,  мандат зүүсэн очих гэнэ. Мөн 2010 оны 2 дугаар сар 6-ны өдөр 10:00-16:00 цагийн хооронд МҮЭСТО-нд малчдад туслах хандивын зүйлсийг хүлээн авах гэнэ.

Нийгэм болон ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, хэрэгцээтэй зүйлээр туслан дэмжих энэ үйл ажиллагаанд Энхийн төлөөх байгууллагууд, Сайн Дурынхны  Байгууллагуудын Сүлжээ, болон Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Онцгой байдлын ерөнхий газар  хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

Мөн танд ч энэ үйл ажиллагааг дэмжин оролцох боломж нээлттэй бөгөөд  цас зудын улмаас байгалийн хүнд нөхцөлд байгаа ахан дүүстээ  цаг зуурын энэ хүнд бэрхшээлийг даван туулахад сэтгэл санааны болон  өөрт байгаа зүйлсээрээ  дэмжлэг өгч,  тусламжийн гараа сунган халуун сэтгэлээ илгээцгээе  гэж уриалж байна. 2 сарын 6-нд таны тусламжийг авахаар танайд очно. Очих чиглэлүүд нь 13-р хороолол, Сансар, 11-р хороолол, Бага тойруу, 40 50 мянгат, 5-р хороолол, Төмөр зам, 25-р эмийн сангийн урдуурх орон сууцны айлууд юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 96697951, 88700704, 70149994 утсаар аваарай.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдлvvд (0)Add Comment

Сэтгэгдэл оруулах
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
Багахан | Нэлээн урт

busy