1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Шинэ Мэдээ

  • Малайзыг зорьсон аян замын тэмдэглэлээс... -

    IMG_1953Олон янзын соёл, ёс заншил нь Малайзыг тийм сайхан диваажин мэт болгосон болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Хүн ард нь бие биенийхээ шашин , соёлын ялгаанд гүн хүндэтгэлтэй ханддаг найрсаг нөхөрсөг байдал нь үнэхээр сайхан, суралцмаар санагдсан. Энэ бол бидэнд хамгийн их таалагдсан, сэтгэл хөдөлгөсөн зүйл байлаа.

     

  • Бразилын дасгалжуулагч 13 настай Монгол хүүг сонголоо -

    Бразил улсаас ирсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэв хөл бөмбөгт үнэнхүү сонирхолтой мөн авъяаслаг ирээдүйтэй хүүхэд байвал Солонгос улсын Про Лиг хэмээх хүүхдийн хөл бөмбөгийн клубт

  • Цэмцгэр монгол наадам боллоо - энд дар...
  • Бразилын хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах гэнэ - Хөл бөмбөг үзэхдээ эх орныхоо баг тамирчдыг дэмжин уухайлах цаг Монголчууд бидэнд ирэх нь ээ. Учир нь Мөрөөдөл зуслан, Хүүхдийн төлөө газраас хэрэгжүүлж буй “ДАШТ-2030 Монгол” төслийн санаачлагаар хөлбөмбөгийн орон гэгдэх Бразил улсын нэрт дасгалжуулагч Целко Карлос де Алмейдаг урьж ирүүлэн
http://ajumn.com/images/banners/aju.jpg

Улсын хэмжээнд нийт 7204 хүнд үйлчилжээ

PDF Хэвлэх Имэйл

 Өнгөрсөн сарын 14-нөөс 28-ыг хүртэл Залгамжлагч холбоо ТББ “Сэтгэлийн цай” арга хэмжээгээ улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Монголын ирээдүй болсон өсвөр үе, залуучуудад бусдын төлөөх сэтгэлийг дадлагажуулах, бусдад үлгэр дуурайл болон үйлчлэх хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг байна.

Энэ удаа арав дахь жилдээ зохиосон бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь 28, 29-ний өдрүүдэд болсон. Энэ өдрүүдэд ард иргэдийн аюулгүй байдлыг зохицуулагч цагдаа, замын халтиргаа, гудамж талбай цэвэрлэж буй цэвэрлэгч нарт халуун аарц барилаа. Залгамжлагч холбооны гишүүд хүүхдүүдийн санаачилсан энэхүү арга хэмжээг жил ирэх тусам олон байгууллагууд, хамт олон дэмжин хамтарч ажиллаж байна. Нийслэлийн бүх дүүрэгт хүрч, сэтгэл гарган чанасан халуун аарцаа олон хүнд түгээсэн оролцогчид сэтгэгдлээ хуваалцахдаа: “Хэдхэн цаг аарц өгөхөд даарсан хүмүүстэй олон таарсан. Энэ хүмүүс яаж өдөржин бас өдөр бүр энэ хүйтэнд ажилладаг байна аа, ” гэж ярьж байсан.

Уг арга хэмжээг Дэлхийн энх тайвны төлөөх эмэгтэйчүүдийн монголын холбоо хамтран зохион байгуулж УБТЗ-ын ахмадын хороо, салбар зөвлөлүүд, “Оюуны- Эрэл оюутны холбоо”, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ, Олон улсын боловсрол сан, Дэлхийн зөн, Монгол тэмүүлэл - Сайхан Монгол орон ТББ нар дэмжин оролцжээ.  Эдгээр байгууллага хамт олноос нийт 844 хүүхэд залуус хамтдаа хоёр өдрийн хугацаанд 4234 хүнд үйлчилсэн байна. Харин энэ үеэр Залгамжлагч холбооны хөдөө орон нутаг дахь салбарын гишүүд 2970 хүнд халуун аарц цайгаа түгээсэн аж.

Улс орон даяар сэтгэлийн цай “давалгаалахад” хүч нэмж ивээн тэтгэсэн “ЭБО ХОЛДИНГ” ХХК, “EVERYDAY” ХХК, “Хөгжлийн түүчээ” сан, “English Ease сургалтын төв зэрэг байгууллагуудад талархал илэрхийллээ. Ташрамд дурдахад Залгамжлагч холбоо энэ оныг байгууллагынхаа хувьд “Суралцах жил” болгон зарласан байна.                                                                                      
Сэтгэгдлvvд (1)Add Comment
안녕
Зохиогч: Onon, Үхэр сарын 03, 2010
Ene vil ajillagaa uneheer goy bolson shvv..
Mэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Vнэлгээ: +0

Сэтгэгдэл оруулах
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
Багахан | Нэлээн урт

busy