Эмчилгээнд зориулж 400 мянган төгрөгний хандив цуглууллаа
Бичсэн hurelchimeg Баасан, 2010 Нэгдүгээр сар 29 13:39
Тэд Багануур дүүргийн “Сод” дунд сургуулийн 2а ангид сурдаг Т.Гарам хүүгийн нүдний эмчилгээнд зориулж 400 мянган төгрөгний хандив цуглуулжээ. Нэг нүдний хараа нь аажим аажмаар муудсаар яаралтай хагалгаанд орохгүй бол сохрох аюултай байгаа гэж эмч нар хэлжээ. Нүдний мэс заслыг Солонгос улсад хийх бөгөөд нийт 30-н сая төгрөг шаардагдаж байгаа гэнэ. Залгамжлагч холбооны хүүхдүүд Т.Гарамд бага ч болов туслахаар нэгдүгээр сарын 22-нд нэг өдрийн аян өрнүүлж хандивын хайрцаг барин хандив цуглуулсан байна. “Олны хүч оломгүй далай” , эмчилгээнд шаардагдах мөнгө арвижин цуглах болтугай.


Бразил улсаас ирсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэв хөл бөмбөгт үнэнхүү сонирхолтой мөн авъяаслаг ирээдүйтэй хүүхэд байвал Солонгос улсын Про Лиг хэмээх хүүхдийн хөл бөмбөгийн клубт







