1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Шинэ Мэдээ

  • Малайзыг зорьсон аян замын тэмдэглэлээс... -

    IMG_1953Олон янзын соёл, ёс заншил нь Малайзыг тийм сайхан диваажин мэт болгосон болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Хүн ард нь бие биенийхээ шашин , соёлын ялгаанд гүн хүндэтгэлтэй ханддаг найрсаг нөхөрсөг байдал нь үнэхээр сайхан, суралцмаар санагдсан. Энэ бол бидэнд хамгийн их таалагдсан, сэтгэл хөдөлгөсөн зүйл байлаа.

     

  • Бразилын дасгалжуулагч 13 настай Монгол хүүг сонголоо -

    Бразил улсаас ирсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэв хөл бөмбөгт үнэнхүү сонирхолтой мөн авъяаслаг ирээдүйтэй хүүхэд байвал Солонгос улсын Про Лиг хэмээх хүүхдийн хөл бөмбөгийн клубт

  • Цэмцгэр монгол наадам боллоо - энд дар...
  • Бразилын хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах гэнэ - Хөл бөмбөг үзэхдээ эх орныхоо баг тамирчдыг дэмжин уухайлах цаг Монголчууд бидэнд ирэх нь ээ. Учир нь Мөрөөдөл зуслан, Хүүхдийн төлөө газраас хэрэгжүүлж буй “ДАШТ-2030 Монгол” төслийн санаачлагаар хөлбөмбөгийн орон гэгдэх Бразил улсын нэрт дасгалжуулагч Целко Карлос де Алмейдаг урьж ирүүлэн
http://ajumn.com/images/banners/aju.jpg

Энхийн Их Наадам

PDF Хэвлэх Имэйл

www.gpf.mn • Зорилго: Нийт ард түмэндээ энхийн үзэл санааг ойлгуулах, дэлхий дахинд эх орноо таниулах

• Хэзээ: 2008. 09. 09
• Хаана: Сүхбаатарын талбай
• Оролцогчид: 200,000 хүн
• Зохион байгуулагч: ЕДЭМХ

• Хамтрагч байгууллага: Төрийн болон ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сургуулиуд, бизнесийн байгууллагууд

Энэ наадам эхэлсэн цагаасаа хойш жинхэнэ утгаараа дэлхий дахинд энх тайвныг түгээж, үлгэрлэж байгаа. Үүнийг ДЭИН-ын хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа, төслүүд харуулж байгаа. 2006 оноос эхэлсэн энэхүү наадам маань Филлипин, Америк, Япон, Солонгос, Парагуа, Бразил, Англи зэрэг дэлхийн олон оронд амжилттай болж өнгөрсөн. Энхтайвныг эрхэмлэж буй хэн боловч , тухайн улс орны бүх салбарын байгууллага, аж ахуйн нэгж, айл гэр, хувь хүн нийтээрээ энэ наадмын эзэн юм. Хэн нэгэн зохион байгуулж, бусад нь үзээд өнгөрдөг ямар нэгэн цэнгүүн бус бие биенийхээ сайн үйлийг дэмжиж улам сайжруулж үргэлжлүүлэхэд нь эвлэлдэн нэгдэх энгийн хэрнээ эгэлгүй зорилго агуулдаг наадам билээ.

Манай орны хувьд ДЭИН-ыг дэлхийн түвшинд зохион байгуулж дараа дараагийн орнуудад загвар болохуйц хийж чадсан. Энэ нь хамтарч ажилласан олон байгууллага, дэмжиж оролцсон олон хамт олны чин сэтгэлээр бий болсон амжилт юм. Хаалтын үйл ажиллагаан дээр ДЭИН-ын үндэслэгч, доктор ноён Хён Жин Мүүн энхийн илгээлтээ монголчуудад хүргэж монгол орныг дэлхийн энхийн үйлсэд манлайлагч үндэстэн болоход уриалж байсан. ДЭИН монголд зохиогдсоноор харагдах харагдахгүй олон өөрчлөлт гарсан билээ. Тодорхой хэмжээгээр хүмүүсийн үзэл бодол ухамсарт сайнаар нөлөөлж энх тайван гэж чухам юу болох, энх тайван хаанаас эхэлдэг, хэн бүтээдэг, хэрхэн энх тайванлаг оршин тогтнож болохыг хэлээд өнгөрөх биш хийж бүтээгээд харуулсан билээ. Тиймээс ч энэ наадмын дараагаар үргэлжлэл болгож нийгэмрүү чиглэсэн ажлууд тогтмол хийгдэж байгаа.