Олон Улсын Удирдагчдын Чуулган
Бичсэн Administrator Бямба, 2008 Арваннэгдүгээр сар 01 08:00
• Зорилго: Зөв удирдлага, тогтвортой хөгжил, НҮБ-ын мянганы хөгжлийн бодлогод залуу удирдагчдын оруулах бодот оролцоог нэмэгдүүлэх талаар санал бодлоо хуваалцан, туршлага солилцох
• Хэзээ: 2008.09.06 ~ 09.08
• Хаана: “Чингис хаан” зочид буудал
• Оролцогчид: Олон Улсын төлөөлөгчид, Монголын төлөөлөгчид
• Зохион байгуулагч: Залуучуудын байгууллага
ОУУБХ \\Олон Улсын Удирдагчдын бага хурал \\ нь 2006 оны 2-р сард дэлхий даяар зохиогдож эхэлсэн бөгөөд өнө мөнхийн энх амгалан дэлхийг бүтээх үзэл санаа, алс хэтийн харааг хайж буй олон мянган удирдагчдыг нэг дор цуглуулан хуралддаг билээ. Оролцогч нь парламентийн гишүүн, шашин болон нийгмийн удирдагчид, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, ТББ-ын удирдагч зэрэг бүх салбарын төлөөлөгчид байдаг. Дэлхий дахиныг түгшээж буй зөрчил тэмцэл, үл орлголцлыг эцэслэн шийдвэрлэх, тов тодорхой алс хэтийн хараатай зоримог удирдагчийг эрин үе хүн төрөлхтнөөс хүлээж буй энэ цаг үед ОУУБХ “Удирдлага ба сайн засаглалын шинэ чиг хандлага” сэдвээр хуралдсан билээ. Өнгөрөгч оны 9-р сарын 7-ноос 11-ний хооронд УБ хотноо болсон уг хуралд 160 гаруй гадаадын зочид төлөөлөгч 40 орчим монголын удирдагч, салбар бүрийн төлөөлөгч хамрагдсан юм.
Хурал хэр амжилттай болсон тухай ОУУБХ-ын ерөнхий хариуцагч Г. Ганбатаас тодрууллаа.
Хурал хувиар тооцвол 90-н хувьтай болсон гэж үзэж байгаа. Учир нь монголоос төрийн бодлогыг тодорхойлогч, өндөр албан тушаалтан, нийгмийн удардагч нар олон оролцсон. УИХ-ын гишүүдээс, шадар сайд, УБИС-ийн доктор профессор багш нар гэх мэтчилэн хүмүүсийг нэр дурдах байна. Тэд маш сонирхолтой, гайхалтай илтгэлүүдийг тавьж байсан. Дээр нь АНУ-ын конгрессийн гишүүн, Филиппиний конгрессийн дарга гэх мэт гадаадын олон удирдагчид энхтайвны хүрээн дэх сэдвээр илтгэл тавьсан. Ер нь л монголдоо энх тайвны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, энэ тал дээр анхаарч ажилладаг байгууллагуудаас төлөөлж оролцож олон орны удирдагч манлайлагчидтай хуралдан харилцан санал солилцож бие биенээсээ суралцаж байсан. Энэ үнэхээр чухал зүйл. Зөрчилдөөн гэдэг үл ойлголцлоос л эхэлдэг. Оролцогчдын тавьсан илтгэлээр ном гаргаж байгаа. Түүнээс хурлын үр дүн ач холбогдлыг илүү тодорхой харж болно.

Бразил улсаас ирсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэв хөл бөмбөгт үнэнхүү сонирхолтой мөн авъяаслаг ирээдүйтэй хүүхэд байвал Солонгос улсын Про Лиг хэмээх хүүхдийн хөл бөмбөгийн клубт






