Уран зураг, Фото зургийн үзэсгэлэн
Бичсэн Administrator Бямба, 2008 Арваннэгдүгээр сар 01 08:00
• Зорилго: Дэлхийн улс орнуудын болон Монгол үндэстэн, ястны зан заншил, соёлын солилцоогоор дамжуулан гадны зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчилж, хамтын ажиллагаа, найрсаг харилцааг гүнзгийрүүлэх
• Хэзээ: 2008. 09. 06 ~ 08
• Хаана: Сүхбаатарын талбай
• Хамрах хүрээ: 3 хот, 21 аймаг
• Монгол дах Элчин Сайдын яамдууд
• Зохион байгуулагч: Залуучуудын байгууллага
Энх амгалан дэлхий-Аз жаргалтай гэр бүл
ДЭИН-ын хүрээнд хийгдсэн томоохон үйл ажиллагааны нэг нь “Энхийн үзэсгэлэн” билээ. 9-р сарын 7- 9-ны хооронд зохиогдсон уг үзэсгэлэнд гар болон гэрэл зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүд, “Энхтайван найрамдлын хороо”-ны 50 жилийн ойн үзэсгэлэн, Энхтайвны үйлсэд манлайлагч байгууллагуудын үзэсгэлэн мөн Япон орны алдарт утсан урлагийн үзэсгэлэн дэлгэн тавигдсан. Эдгээрээс олон хүний ур ухаан, авъяас билгийг шингээн гарсан үзэсгэлэн нь “Энх амгалан дэлхий - Аз жаргалтай гэр бүл” сэдэвт гар болон гэрэл зургийн уралдаан байлаа. Уг уралдаанд 4-н настай бяцхан зураач охиноос эхлээд 80 гарсан настан хүртэл нийт 65 уран бүтээлчид оролцож энхийн үйлсийг дэмжиж буйгаа илэрхийлсэн өөр өөрийн гэсэн өвөрмөц содон, шинэлэг санаа, агуулга бүхий бүтээлүүдээ дэлгэсэн юм. Нийт зуун бүтээлээс эцсийн дүнд 9-н бүтээл шалгарч ДЭИН-ын ЗБХ-ноос “Хүндэт өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнагдсан билээ. Гар зургийн насанд хүрэгчдийн ангилалд “Peace” сэдвээр А.Өлзийжавхлангийн бүтээл шалгарсан бол бага насны тэргүүн байрыг Б.Хулангийн “Энхтайван Монгол орон” хэмээх гар зураг авчээ.
Харин гэрэл зургийн тэргүүн байруудыг Т.Учрал “Амар амгалан” зургаар, А.Хансүмбэр “Ингэх гээд байсан юм” зургуудаараа хүртсэн байна. Гэдсэн дээрээ хүний нүүр зурсан бяцхан хүүгийн зургийг тэргүүн байрт шалгаруулсан учрыг лавлахад, “Энхийн үзэсгэлэн”-гийн ерөнхий зохион байгуулагч Б.Мягмарцэрэн : “Энх тайван гэдэг нь аливаа хүн хажууд байгаа хүндээ инээд бэлэглэхээс л эхэлдэг. Хэн ч харсан инээхгүй байхын аргагүй өхөөрдөм хөөрхөн болохоор нь энэ зургийг шалгаруулсан юм ” гэв. “Энх амгалан дэлхий - Аз жаргалтай гэр бүл” үзэсгэлэн уран зургийн галерейд гарч байхад Сүхбаатарын талбайд “Энхийн үзэсгэлэн”-гийн жижиг хөтөлбөрүүд давхар өрнөж байсныг та бүхэн санаж байгаа бизээ. ДЭИН-д сайн дураараа оролцож буй олон залуус тодорхой зохион байгуулалтад орж бусдад баяр баясгалан, итгэл найдвар, гэрэл гэгээ өгч байсан. Тухайлбал нэг хэсэг нь шаараар амьтдын дүрс хийж хүмүүст бэлэглэж байхад нөгөө хэсэг нь хүний нүүрэн дээр энхийн бэлгэдэл цагаан тагтаа, GPF-ын лого зэргийг зурж баяр баясгалан өгч байлаа. Түүнчлэн нийслэлчүүд “One family under god” хэмээх самбар дор зураг татуулж, энхийн самбарт чин сэтгэлийн үгээ бичиж түүхэнд мөнхөлж амжсан билээ.
Сайн дурын оролцогч: Гудамж талбай маань цэвэрхэн байвал цаг агаар ямар ч байсан хамаагүй сэтгэл сайхан байна шүү дээ. Сүхбаатарын талбайг анх удаа л угааж байна. Угааж байхад сонирхолтой л байна. Харин угаасны дараа хүмүүс хог битгий хаяасай л гэж хүсч байна. Би ч бас дахиж хэзээ ч хог хаяж байхгүй.
Ардын жүжигчин Н.Сувд: Үр өгөөжтэй их сайхан төсөл хэрэгжиж байна. Хэн ч бай чадах бага гэж чамлалгүй чадах зүйлээрээ, ариун хөдөлмөрөөрөө эх орондоо хувь нэмрээ оруулж байх нь чухал шүү дээ. Хайс угаагаад, хог цэвэрлээд ажиллаж байгаа энэ хүүхдүүдийг харахад үнэхээр сэтгэл хөдөлж монголын ирээдүй гэрэлтэй байгааг харж байна. Бүгдэд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа .

Бразил улсаас ирсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэв хөл бөмбөгт үнэнхүү сонирхолтой мөн авъяаслаг ирээдүйтэй хүүхэд байвал Солонгос улсын Про Лиг хэмээх хүүхдийн хөл бөмбөгийн клубт






