1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Шинэ Мэдээ

  • Малайзыг зорьсон аян замын тэмдэглэлээс... -

    IMG_1953Олон янзын соёл, ёс заншил нь Малайзыг тийм сайхан диваажин мэт болгосон болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Хүн ард нь бие биенийхээ шашин , соёлын ялгаанд гүн хүндэтгэлтэй ханддаг найрсаг нөхөрсөг байдал нь үнэхээр сайхан, суралцмаар санагдсан. Энэ бол бидэнд хамгийн их таалагдсан, сэтгэл хөдөлгөсөн зүйл байлаа.

     

  • Бразилын дасгалжуулагч 13 настай Монгол хүүг сонголоо -

    Бразил улсаас ирсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэв хөл бөмбөгт үнэнхүү сонирхолтой мөн авъяаслаг ирээдүйтэй хүүхэд байвал Солонгос улсын Про Лиг хэмээх хүүхдийн хөл бөмбөгийн клубт

  • Цэмцгэр монгол наадам боллоо - энд дар...
  • Бразилын хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах гэнэ - Хөл бөмбөг үзэхдээ эх орныхоо баг тамирчдыг дэмжин уухайлах цаг Монголчууд бидэнд ирэх нь ээ. Учир нь Мөрөөдөл зуслан, Хүүхдийн төлөө газраас хэрэгжүүлж буй “ДАШТ-2030 Монгол” төслийн санаачлагаар хөлбөмбөгийн орон гэгдэх Бразил улсын нэрт дасгалжуулагч Целко Карлос де Алмейдаг урьж ирүүлэн
http://ajumn.com/images/banners/aju.jpg

Нийгэмд үйлчилэх хөтөлбөр

PDF Хэвлэх Имэйл

www.gpf.mn• Зорилго: Нийгэмд үйлчлэх хөтөлбөрөөр дамжуулж энхийн санааг түгээн иргэд, байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, бодот оролцоог нэмэгдүүлэх

• Хэзээ: 2008. 09. 06 ~ 07
• Хаана:
Туул гол, Гандантэгчинлэн хийд, Цэцэрлэг,
ЕБС-ууд, Сүхбаатарын талбай
• Оролцогчид: 12,000 хүн
• Зохион байгуулагч: Сайн дурын байгууллагууд

ДЭИН-ын хүрээнд 9-р сарын 7,8-ны өдрүүдэд нийгэмд үйлчлэх хөтөлбөр сайн дурын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн энэхүү хөтөлбөрт хамрагдсан сайн дурын залуус тодорхой зохион байгуулалтад орж нийгэмдээ бодитоор үйлчилсэн юм. Тэд Сэлбэ голын эрэг орчмыг цэвэрлэж 15-н ачааны машин хог хаягдал гаргасан юм. Үүний дараа УБ-ын нүүр царай болсон Сүхбаатарын талбайг олон залуус, хүүхэд багачууд өөрийн гэрээ цэвэрлэж буй мэт воктой усаар хөөсрүүлэн угааж, хаясан бохьны харласан толбогүй болгон цэвэрлэсэн.

{slimbox images/service/large/DSC_0166.jpg,images/service/thumb/DSC_0166.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/DSC_0173.jpg,images/service/thumb/DSC_0173.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/DSC_0188.jpg,images/service/thumb/DSC_0188.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/DSC_0200.jpg,images/service/thumb/DSC_0200.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/DSC_0209.jpg,images/service/thumb/DSC_0209.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/DSC_0304.jpg,images/service/thumb/DSC_0304.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/DSC_0307.jpg,images/service/thumb/DSC_0307.jpg}

Түүнчлэн Энхтайвны өргөн чөлөөг цэмцийлгэж, талбайн урд талын хонхтой цэцэрлэгт тохижилт хийсэн нь нийслэлчүүдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, талархал төрүүлж байсан. Энэ хөтөлбөрт ахин оролцох хүсэлтэй залуус олон байсныг дурдахад бахархууштай. Хамт олноороо хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжүүд ч цөөнгүй байсан. Батлан хамгаалахын их сургууль, Цагдаагийн академ, Хилийн цэргийн дээд сургууль, нийслэлийн 33-р дунд сургууль,23-р дунд сургууль, Чингэлтэйн эрүүл мэндийн нийгэмлэг, Алтай кашмир ххк зэрэг 30-аад сургууль, аж ахуйн нэгж, пүүс компаний 12000 сайн дурынхан оролцсон юм. Хамтран зохион байгуулж, дэмжин оролцож, ивээн тэтгэсэн бүх байгууллагуудад дахин талархснаа илэрхийлж байна. Хүрээлэн буй орчноо цэвэр сайхан байлгахад зөвхөн үйлчлэгч нар санаа тавих биш хүн бүрийн зөв соёл, хичээл зүтгэл хэрэгтэй болох нь мэдээж.

{slimbox images/service/large/DSC_0327.jpg,images/service/thumb/DSC_0327.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/DSC_0342.jpg,images/service/thumb/DSC_0342.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/IMG_0751.jpg,images/service/thumb/IMG_0751.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/IMG_0758.jpg,images/service/thumb/IMG_0758.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/IMG_0764.jpg,images/service/thumb/IMG_0764.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/IMG_0773.jpg,images/service/thumb/IMG_0773.jpg,Нийгэмд үйлчилэх хөтөлбөр;images/service/large/IMG_0807.jpg,images/service/thumb/IMG_0807.jpg}

ДЭИН-ыг монголд анх удаа зохион байгуулагдаж буйг тохиолдуулан хийсэн энэхүү хөтөлбөрийг дэмжиж улирал тутам бүх дүүргүүд нийгэмд үйлчлэх хөтөлбөрийг өөрийн дүүрэгтээ зохион байгуулж тогтмол арга хэмжээ болгох тухай Нийслэлийн засаг даргын 414-р захирамж гарсан билээ. Захирамжийн дагуу уг хөтөлбөр үргэлжилж өнөөдрийг хүртэл зургаан удаа зохиогдож давхардсан тоогоор 5000 залуус хүүхэд багачуудыг хамруулсан байна.

 

Service party day UB Gandan

 

Service party day 2008.04.24