Яргуй олон улсын төсөл
Бичсэн Administrator Бямба, 2008 Арваннэгдүгээр сар 01 08:00
Энэ бол ДЭИН-ын хүрээн дэх олон улсын төсөл юм. Төсөл гэхээр л аль нэг өндөр хөгжилтэй баян улс орноос хандивласан мөнгө, эсвэл томоохон байгууллагын буяны үйл ажиллагаа гэсэн ойлголт иргэдэд байдаг.
· Хэзээ: 2008.09.0 13:00-19:00
· Хаана : БЗД, 2-р хороо Яргуй төвд
· Хамрах хүрээ : Сургуулийн өмнөх насны хүүхдүүд, Эцэг эхчүүд, Боловсролын байгууллага
· Зохион байгуулагч: Дэлхийн Энхтайвны Төлөөх Эмэгтэйчүүдийн Монголын Холбоо
Японы Эмэгтэйчүүдын Холбоо “ Яргуй ” төв
Хайраар дүүрэн дэлхий
Ээжийн тухай шүлэг зохиож ирээрэй гэсэн багшийнхаа өгсөн даалгаврыг биелүүлсэн охин өөрийн бичсэн шүлэгтээ “Хорвоогийн бүх ээжүүд сайхан “ гэсэн мөр бичжээ. Яагаад ингэж бодсоныг багш нь лавлан асуухад, “Би ээжийгээ энэ дэлхийн хамгийн сайн хүн гэж боддог. Тэгэхээр хүүхэд бүрийн ээжүүд сайн л хүн байж таараа шүү дээ” гэж хариулжээ. {slimbox images/yargui/large/DSC_0047.jpg,images/yargui/thumb/DSC_0047.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0052.jpg,images/yargui/thumb/DSC_0052.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0081.jpg,images/yargui/thumb/DSC_0081.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0095.jpg,images/yargui/thumb/DSC_0095.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0123.jpg,images/yargui/thumb/DSC_0123.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0127.jpg,images/yargui/thumb/DSC_0127.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0150.jpg,images/yargui/thumb/DSC_0150.jpg} Тиймээ хүүхэд ийм л ариухан дэлхий. Аав ээжийн хайранд өлгийдөгдөн өссөн хүүхэд дундуурыг дүүргэх өгөөмөр сэтгэлээр бусдаас хайраа харамладаггүй хүн болдог. Дутсан хайрыг нөхөх зорилготой хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага бий. Эдгээр нь бүгд зорилгоо бүрэн хэрэгжүүлж буй эсэхийг шалгахыг урьтал болгосонгүй. Харин аав ээжээс хүүхэддээ зориулах асар их хайр энэрэл, үүрэг хариуцлагыг биелүүлж байгаа “Яргуй-хүүхэд эмэгтэйчүүдийн төв”-д явагдсан бас нэгэн үйл ажиллагааг уншигч та бүхэнд хүргэх гэсэн юм. Тэгвэл “Япон аав ээж” хэмээх энэхүү төсөл нь 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл жил бүр хэрэгжиж ирсэн. Төсөл сургуулийн өмнөх насны өнчин ядуу хүүхдүүдэд бага дунд боловсрол эзэмших, бага сургууль завсардсан хүүхдүүдийн завсардлыг арилгахад бүх талаар нь дэмжиж мөн тэдний ар гэрт нь тусламж дэмжлэг үзүүлдэг юм.{slimbox images/yargui/large/DSC_0233.jpg,images/yargui/thumb/DSC_0233.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0172.jpg,images/yargui/thumb/DSC_0172.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0177.jpg,images/yargui/thumb/DSC_0177.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0180.jpg,images/yargui/thumb/DSC_0180.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0181.jpg,images/yargui/thumb/DSC_0181.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0195.jpg,images/yargui/thumb/DSC_0195.jpg,Яргуй олон улсын төсөл;images/yargui/large/DSC_0208.jpg,images/yargui/thumb/DSC_0208.jpg} “Яргуй-хүүхэд эмэгтэйчүүдийн төв” нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хороонд оршдог. Энэ хороо 17 мянган хүн амьтай, дөрвөн мянган айл өрхтэй. Нийслэлийн хамгийн том гэр хороололд тооцогддог. Гэтэл энд нэг ч цэцэрлэг, сургууль байдаггүй. Ийм газар олон өрхөд чадлаараа тусалж, олон зуун хүүхдүүдийг боловсролтой иргэн болоход нь анхаарч, аав ээжийн асаргаа халамжийг орлож байгуулагдсанаасаа хойш тасралтгүй 9 жил ажиллаж олон иргэдийн талархлыг төрүүлж олон гэр бүлийн амжиргааг дээшлүүлж нэг үгээр хэлбэл тэдэнд амьдрах хүч, ирээдүйдээ итгэл тэмүүллийг өгсөн билээ. 2008 оны 9-р сарын 6-нд болсон энэхүү төслөөр “Яргуй-хүүхэд эмэгтэйчүүдийн төв”-ийн ойр орчмын зам талбайг цэвэрлэх, гаднах хашааг будаж янзлан дээр нь үлгэрийн баатар зурж чимэглэх зэрэг тохижилт хийсэн бол төвийн дотор талд шинээр хүүхдийн хувцасны шкаф хийж хоёр ч тоглоомын өрөөг нэмж тохижуулсан. Эдгээр ажлуудыг тухайн хорооны иргэд, эцэг эхчүүд, хүүхэд багачууд, ДЭЭМХ-ны ажилчид, УИХ-ын гишүүн, Японы “Тэнгэрийн морь” нийгэмлэгийн хамт олон гээд бүгдээрээ энхийн үйлсэд нэгдэн хамтдаа хийсэн юм. “Хүн төрөлхтөн бол Тэнгэр бурханаа дээдэлсэн нэгэн гэр бүл” уриан дор зохиогдсон ЭИН-ын нэг хэсэг болсон ОУ-ын төсөл цаашид улам өргөжсөөр байх болно. Айл бүр амар амгалан байвал хүүхэд бүр сайн хүн болно. Хүүхэд бүр сайн аав, сайн ээж болвол тэдний байгуулах айл гэр хайраар дүүрэн байна.

Бразил улсаас ирсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэв хөл бөмбөгт үнэнхүү сонирхолтой мөн авъяаслаг ирээдүйтэй хүүхэд байвал Солонгос улсын Про Лиг хэмээх хүүхдийн хөл бөмбөгийн клубт






