1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Шинэ Мэдээ

  • Малайзыг зорьсон аян замын тэмдэглэлээс... -

    IMG_1953Олон янзын соёл, ёс заншил нь Малайзыг тийм сайхан диваажин мэт болгосон болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Хүн ард нь бие биенийхээ шашин , соёлын ялгаанд гүн хүндэтгэлтэй ханддаг найрсаг нөхөрсөг байдал нь үнэхээр сайхан, суралцмаар санагдсан. Энэ бол бидэнд хамгийн их таалагдсан, сэтгэл хөдөлгөсөн зүйл байлаа.

     

  • Бразилын дасгалжуулагч 13 настай Монгол хүүг сонголоо -

    Бразил улсаас ирсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэв хөл бөмбөгт үнэнхүү сонирхолтой мөн авъяаслаг ирээдүйтэй хүүхэд байвал Солонгос улсын Про Лиг хэмээх хүүхдийн хөл бөмбөгийн клубт

  • Цэмцгэр монгол наадам боллоо - энд дар...
  • Бразилын хөл бөмбөгийн дасгалжуулагч монгол хүүхдүүдийг дасгалжуулах гэнэ - Хөл бөмбөг үзэхдээ эх орныхоо баг тамирчдыг дэмжин уухайлах цаг Монголчууд бидэнд ирэх нь ээ. Учир нь Мөрөөдөл зуслан, Хүүхдийн төлөө газраас хэрэгжүүлж буй “ДАШТ-2030 Монгол” төслийн санаачлагаар хөлбөмбөгийн орон гэгдэх Бразил улсын нэрт дасгалжуулагч Целко Карлос де Алмейдаг урьж ирүүлэн
http://ajumn.com/images/banners/aju.jpg

Илтгэлийн Тэмцээн

PDF Хэвлэх Имэйл

www.gpf.mn• Зорилго: Монгол орны ирээдүй болсон өсвөр үе, хүүхэд залуучуудад эх орон, эх дэлхийгээ хайрлах сэтгэлтэй, жинхэнэ удирдагч болоход нь туслан дэмжих

• Хэзээ: 2008. 09. 06 ~ 07
• Хаана: УДЭТ
• Хамрах хүрээ: Хот, хөдөөгийн ЕБС-ийн сурагчид
• Зохион байгуулагч: Сурагчдын болон боловсролын байгууллага

Өсвөр үе, хүүхэд залуучуудад эх орон байгал дэлхийгээ хайрлах сэтгэлтэй, зөв удирдагч болоход нь дэмжлэг үзүүлдэг үйл ажиллагаа маань “Жинхэнэ удирдагч гэж хэн бэ” уран илтгэлийн тэмцээн юм. Залгамжлагч холбоо хүүхдийн ТББ-аас 6 дах жилдээ зохион байгуулж байгаа энэхүү уралдаан ДЭИН-ын хүрээнд илүү өргөн цар хүрээтэйгээр “Улсын драмын эрдмийн театр”-т болсон. Уг тэмцээн монгол орны өнцөг булан бүрийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцож, хайртай эх орноо өмнөх үеийн удирдагч, өвөг дээдсийнхээ хийж байсан агуу үйл хэргийг залгамжилж ирээдүйд илүү сайн удирдан авч явах эзэн нь болохоо өөрсдийнхөөрөө тунгаан бодож, тайлбарлан, үеийнхнээ мөн давхар уриалж энэ тэмцээнд оролцдог билээ. Ингээд хот хөдөөгийн нийт 312 сурагчдаас ирсэн зохион бичлэгээс шалгарч үлдсэн гурван бүтээлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Жинхэнэ удирдагч гэж хэн бэ

Сайн байцгаана уу энд хуран цугласан босоо хийморьтой, босоо сүлдтэй, хөх монголын үр сад та бүхэндээ өнөөдрийн энэ гайхалтай өдөр уран үгээ уралдуулж ухаан самбаагаа сорьж буй хүүхдүүдийн болон хүрэлцэн ирсэн хүндэт шүүгч эрхэм хүндэт та бүхэндээ энэ цаг хугацааны мэнд хүргэе.

“Жинхэнэ удирдагч гэж хэн бэ” гэж 10-н хүнээс асуухад 10-н өөр хариулт хэлнэ. Хэн нэгэн удирдагчийн тухай бодож, түүний зан араншинг тодорхойлон хэлэх байх.удирдахуйн талаар удирдагчийн талаар маш олон тодорхойлолтууд гарахад нөлөөлсөн байх. Хүмүүс нэг жилийн дараа, арван жилийн дараа ямар түвшинд хүрсэн байхыгаа харахыг хүсдэг. Жинхэнэ алсын хараатай удирдагч үүнийг нь хэлж өгдөг, зааж өгдөг, зөвлөж өгдөг. Бидний ололт амжилт хэр зэрэг ажил хийсэн бэ, хэр их зүтгэл удирдлаган дор явж байна уу гэдгээс ихэвчлэн хамаардаг.

Илтгэлийн талаар бага зэрэг яръя:

Өөртөө иргэлтэй хүмүүс өөдрөг үзэлтэй байдаг. өөрдөг үзэлтэй хүн асуудал дундаас боломжийг олж хардаг. Харин гутранги үзэлтэй хүн асуудал дундаас хэцүүг нь олж хардаг. Онгоцыг өөдрөг үзэлтэй хүмүүс зохион бүтээсэн. Онгоц сүйрвэл яанаа гэж гутранги үзэлтэй хүмүүс шүхрийг зохион бүтээсэн гэсэн үг юм. Харанхуй хонгилд гэрэл гаргаж бамбар барьж байгаа хүн бол удирдагч юм. Бамбарын гэрэлд зүг чигээ харан явж байгаа хүмүүс бол дагалдагч. Удирдагч бамбарыг дагалдагсадаа гэрэлтүүлэхийн тулд барьж явдаг. Гэтэл өнөөдөр бидний удирдагчид арынхаа хүмүүсийг гэрэлтүүлэх биш, өөрийгөө гэрэлүүлж, ард түмэн учраа олохгүй зовж байна. Ард түмнээ бамбарын гэрэлд оруулж зүг чигийг заах, ард түмнээ гэсэн сэтгэдтэй удирдагч бидний дундаас заавал ч үгүй төрөх ёстой юм. Удирдагч хүн бусдын зүрх сэтгэлтэй ажилладаг гэж хэлсэн . үнэхээр ч удирдахуй бол хүмүүсийн толгойтой биш зүрхтэй нь ажиллахаас эхэлдэг. Олон дүрэм журмаар биш зөв харилцаагаар цэцгэлдэг.

{slimbox images/iltgel/large/DSC_0027.jpg,images/iltgel/thumb/DSC_0027.jpg,Илтгэлийн Тэмцээн;images/iltgel/large/DSC_0080.jpg,images/iltgel/thumb/DSC_0080.jpg,Илтгэлийн Тэмцээн;images/iltgel/large/DSC_0143.jpg,images/iltgel/thumb/DSC_0143.jpg,Илтгэлийн Тэмцээн;images/iltgel/large/DSC_0145.jpg,images/iltgel/thumb/DSC_0145.jpg,Илтгэлийн Тэмцээн;images/iltgel/large/DSC_0148.jpg,images/iltgel/thumb/DSC_0148.jpg,Илтгэлийн Тэмцээн;images/iltgel/large/DSC_0151.jpg,images/iltgel/thumb/DSC_0151.jpg,Илтгэлийн Тэмцээн;images/iltgel/large/DSC_0153.jpg,images/iltgel/thumb/DSC_0153.jpg}

Харилцаанд инээмсэглэл их чухал. өмнөөс нь инээмсэглээд харьцаж байгаа хүний өөдөөс уурлаж чаддаггүй. Дагаад л сайхан инээмсэглэх болно. Хүмүүсийг өртэй сэтгэлээр биш, дуртай сэтгэлээр ажиллуулахын тулд сайн нөлөөлөгч байх хэрэгтэй. Брутос сенатын танхимд аугаа Цезарийг алчихсан. Ромын ард түмэн Цезарийг алсан хүнийг тасдан хаяхад бэлэн байлаа. Тэгтэл Брутос ард түмнийхээ өмнө гарч ирээд : Ромчуудаа ард түмэн нэгтнүүдээ дуугаа хураацгаан миний хэлэхийг сонсоцгоо, миний үнэнч шударгад итгэн сонсвоос та нар надад итгэцгээнэ. Одоо та нар надад итгэ. Цезарийг аз жаргал амжилт дагаж байхад нь би хажууд нь байсан. Түүний эрэлхэг зориг гаргаад дайны талбарт тулалдаж байхад нь би хажууд нь байсан . Цезарьт би хайртай. Гэхдээ би Ромдоо илүү хайртай. Цезарь үхэж та нар эрх чөлөөтэй болсон нь дээр үү, Цезарь амьд үлдэж та нар боол болсон нь дээр үү, Ромын иргэн байхыг хүсдэггүй хүн энд байна уу, тэгвэл би өөрийгөө гомдсонд тооцоё. Эх орондоо хайргүй адгийн шаарууд энд байна уу,

ямар гайхамшигтай хэлж байна аа. ярих чадвараараа хүмүүст нөлөөлж чадсанаар амьд гарч чадсан байна. Жинхэнэ удирдагчийг хүмүүс дуртайяа итгэлтэй дагадаг. Яагаад гэвэл

жинхэнэ удирдагч бол дарга ба удирдагч байхын ялгааг мэддэг. Дарга ажлаа удирдан залдаг бол удирдагч тэднийг дасгалжуулдаг. Дарга эрх мэдэлд түшиглэдэг бол удирдагч сайн дурын хүчинд тулгуурладаг. Дарга айдас төрүүлдэг бол удирдагч хийцгээе гэж уриалдаг. Хэрэг дээрээ юу ч хийдэггүй хүн алдаа гаргадаггүй. Зарим нэг удирдагч юу гэж боддог гээч. Би бол удирдагч манлайлагч тэгэхээр алдаа ерөөсөө гаргаж болохгүй гэж. Ийм л учраас өнөөгийн нийгмийн удирдагчдын хөгжлийн шат ингэж хязгаарлагддаг. Амаараа сайхан яривч чин сэтгэлгүй бол үнэргүй цэцэг адил. Удирдагчийн нууц зэвсэг юу байдаг гээч. Зүрх сэтгэл байдаг. Ухаантай хүн өөрийн ухааныг ашигладаг. Жинхэнэ удирдагч хүн ерөөсөө л ус шиг байх хэрэгтэй. Гэхдээ усыг удаан байвал мууддаг. Тэгэхээр хамгийн сайн ус бол урсгал ус юм. Улсаа төвхнүүлж чадахгүй байж бид улсаа хөгжүүлнэ гэж ярих дуртай хүмүүс олон. Хамгийн хэцүү урлаг бол удирдах урлаг юм. Дэлхийг морин дээрээс захирахад амархан, мориноосоо буугаад удирдахад хэцүү гэж хэлсэн өвөг дээдсийн минь сургааль хэнд ч хэрэггүй үг бас биш юм. Зүрх сэтгэл бүх агуу зүйлийн хөшүүрэг болдог. Жинхэнэ удирдагчийн гаргаж болохгүй алдаа нь ялагдал шантрал байдаг. Би Францын их зөнч Норстраданус мөнх хөх тэнгэрээс монголын их хаан дахин мэндэлнэ гэж зөгнөсөнд би итгэдэг. Иймд бид зүрх сэтгэлдээ маш том цоожоор цоожлуулсан авдарт Чингисийн хөх цэргүүдийг нуужээ. Уг цоожийг онгойлгох түлхүүр нь би болмоор байна. Чингисийн хөх цэргийг чөлөөлмөөр байна. Та надтай цуг чөлөөлөөч. Монголчуудын нийтлэг нэг алдаа байдаг. өөрийнхөө тарьсан хэргийг бусдад чихэх дуртай. Жишээ нь хэрвээ та ширээн дээр байсан стакантай усыг хажуугаар нь зөрөхдөө асгачихлаа гэж бодоё. Тэгвэл та юу гэж хэлэх вэ. Зарим хүмүүс юу гэдэг гээч. Энэ усыг хэн энд тавьчихаа вэ гэдэг. Монголын 2 сая 700 мянган ард түмэн монголынхоо дуудлагаар сэрэх цаг болсон. Хүн ч удирдагч ч сонс. Хамгийн сүүлийн мод цэцэглэж дуусахад, хамгийн сүүлчийн загас ангаж үхэхэд, хамгийн сүүлийн горхи ширгэж дуусахад, хүн чи мөнгийг идэж болдоггүйг санана. 2008 он монголын хувьд сэргэн мандалтын үе байх болтугай.

анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

З.Отгонзаяа Эрдэнэт хотын БӨЦ сургуулийн 10-р ангийн сурагч

Жинхэнэ удирдагч гэж хэн бэ

{slimbox images/iltgel/large/DSC_0066.jpg,images/iltgel/thumb/DSC_0066.jpg} Миний зүрхний цохилт хэвийн хэмжээнээсээ илүү хурдан цохилж байна. Тиймээ би бага зэрэг сандарч байх шиг байна. Гэхдээ би энэхүү индэр дээр ярьдаг ном, давтдаг тоть болохыг хүсэхгүй байна. Харин цэцгийн мандал дундаа наран цэцэг тодрон харагддагийн адил жинхэнэ удирдагч хэн гэдгийг танилцуулах гэсиймаа. Тиймээ би түүнийг өөрийнхөө гайхалтай тэр ертөнцөөс олж чадсан та бүгд миний ертөнцөд тавтай морил. Эхлээд би жинхэнэ удирдагч гэж хэн болох, тэр ямар хүн байх талаар өөрийнхөө ертөнцдөө эрэлд гарлаа. Эрэл ч амжилттай болсон бөгөөд жинхэнэ удирдагч гэж өөрөө өөрийгөө удирдаж чаддаг, өөрийнхөө ертөнцдөө удирдагч нь болсон өөрөө бусдыг удирдахаас илүү бусдад удирдах удирдуулах боломжийг олгодог, бусдад танигддаггүй хэрнээ бусдад нөлөөлж чаддаг, эгэл жирийн энгийн хэн ч байж болох хүмүүн жинхэнэ удирдагч.